утас

Монголоор

Үгийн гарал

Үгийн дуудлага

[utasʌ]

Үндэсний бичиг


ᠡᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ
(утасу)

Галиглах зарчим

Үгийн утга

(утсан) I тэм.
  1. Мяндас, ноос, хөвөн зэргийг нарийн болгож, цувж нийтгэсэн нь
  2. Төмөрлөгийн зүйлийг нарийн цувсан нь; утсан холбоо (мэдээлэл агуулсан цахилгаан соронзон дохиог кабель шугам, агаарын шугамаар дамжуулж, хүлээн авдаг техникийн цогцолбор), утсан хөгжим (а.утсаар дуугардаг хөгжим; б.цахилгаан хөгжим), утсан хөрөө (мод болон зөөлөн төмрийг угалз гарган хөрөөддөг багаж
  3. Хөгжмийн чавхдас;
II нэр.холбоо.
  1. Хүний яриаг алсад цахилгаан соронзон долгионоор дамжуулах хэрэгсэл

Ойролцоо үг

Нийлмэл үг

утас нийтгэх - ёнхор хөвөн зэргийг нийтгэн утас гарган авах
утас ороох - уран оёдлын нэг төрлөөр оёх
утас өлгөлцөх - утсаар хуруу ороож наадах нэг зүйл тоглоом
утас ээрэх - малын ноос ноолуурыг ээрүүл зэрэг хэрэгсэлд хийж утас гаргаж авах
утас татах - барилга зэрэгт тэгш хазгай болж буйг мэдэхээр утсаар хэмжээ тавих
утас илгээх - утсаар ярих
утас тавих - а.цахилгаан утасны шугам тавих; б.телефон утасны аппаратыг залгах
утас татах - утас тэлж тогтоох
утас явуулах - цахилгаан мэдээ илгээх
утасны бүхээг - гудамжинд байрлуулсан утсаар ярих бүхээг
утасны хороо - цахилгаан мэдээний газар
утасны шугам - утсан холбооны шугам
утсаар ярих - утсан холбоог ашиглан хол байгаа хүнтэй холбоо барих
баярын утас - баяр хүргэж ирүүлсэн буюу явуулсан цахилгаан мэдээ
утас цохих хуучир. - цахилгаан мэдээ явуулах, утсаар ярих

Зөв бичихзүй

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

у|тас нэр. ~ ээрэх (нарийн цувсан нь) цахилгааны зэс ~ (чавхдас) гита­рын ~ тасрах, утасны, утсанд, утсаар, о.тоо утаснууд

Үндэсний бичгийн зөв бичихзүй

ᠡᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ᠊᠊ᠨ ᠊ᠣ
ᠡᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ᠊᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ᠊᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊ᠳ᠋‍ᠠ‍‍ᠰ‍ᠣ ᠨᠣ᠊ᡍᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ

/~ы /~д /~ыг /~аас /~аар /~тай /~руу /~аа /~ууд

Орчуулга

Хоршоо үг

Товчилсон үг

Хэлц үг

Өвөрмөц хэлц

утсаар уул хөтлөх - ялимгүй юмаараа их ашиг олох~Утсаар уул хөтлөж ч чадахаар бизнесийн нарийн ухаан ахаасаа сурсан гэж өөрөө хуучилдаг.
утсан чинээхэн - өчүүхэн~Өвчин нь нэгэнт газар авч, нөгөө утсан чинээхэн улаан гол л аргагүй нэг цохиж байгаа нь илэрхий болжээ (С.Эрдэнэ, Өвгөн шувуу).

Хэвшмэл хэлц

Аргамж нарийнаараа
Утас угаараа
Зүү мэт жирвэлзэж
Утас мэт улалзах
Зүү хаашаа
Утас тийшээ
Унтахыг сурахаараа
Утас ээрэхийг сур
Уран дархны ухаан автахгүй
Утас зүүний хэрэг мундахгүй
Утас зүүгээ дагадаг
Учир зүйгээ дагадаг
Утас тасрахаас биш
Удам тасрахгүй
Утас ээрч суувал
Уран олдой нь мэдэгдэхгүй
Үг олондоо ташаардаг
Утас уртдаа тасардаг
Үг сунавал цалгайрна
Утас сунавал тасарна

Аман зохиолд орсон нь

Зүйр үг


Үйл утас хорш. (юм оёх ажиллагаа); утас зүүгээ дагадаг
Учир зүйгээ дагадаг

Тайлбар: ном журмаараа болох; жам ёсоороо болох

Орооцолдсон утас мэт

Тайлбар: маш ээдрээтэй, үзүүр төгсгөл нь мэдэгдэхгүй

Ангилал:МонголоорАнгилал:Амьтан судлалАнгилал:Нэр үгАнгилал:Тэмдэг нэрАнгилал:Ургамал зүй, ургамал судлалАнгилал:Хуучирсан үг, хэллэгАнгилал:Ярианы үг, хэллэг
Ангилал:Амьтан судлал Ангилал:Монголоор Ангилал:Нэр үг Ангилал:Тэмдэг нэр Ангилал:Ургамал зүй, ургамал судлал Ангилал:Хуучирсан үг, хэллэг Ангилал:Ярианы үг, хэллэг